2024.10.14 - 2024.10.18

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Хэрэв та бүтэлгүйтэхгүй байвал өөрийн лимитээ тулгахгүй байна гэсэн үг.

Өөрийн лимитээ тулгахгүй байвал өөрийн бүрэн потенциалыг

харахгүй гэсэн үг."

- Рэй Далио

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 48,387.56 нэгжид хүрч 1.29 хувийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Монгол улс 2024 оны эхний 9 сард нийт 154 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 11.8 тэрбум ам.доллар, импорт 8.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспорт 2024 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 482.7 сая ам.доллароор өсөхөд зэсийн баяжмал 264.6 сая ам.доллар, нүүрс 218.0 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 123.1 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Импорт өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор өсөхөд суудлын автомашин 304.4 сая ам.доллар, ачааны автомашин 259.7 сая ам.доллар, дизелийн түлш 187.0 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 122.7 сая ам.доллар, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 67.5 сая ам.доллар, автобензин 62.9 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
  3. Татварын нийт орлого 2024 оны эхний 9 сард 20.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1 (26.1%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 2.1 (47.3%) их наяд төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 913.8 (26.9%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 578.2 (21.1%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 252.8 (23.8%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 226.6 (38.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Татварын нийт орлогын 32.1 хувийг орлогын албан татвар, 21.6 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 16.6 хувийг нийгмийн даатгалын орлого, 6.6 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 4.1 хувийг онцгой албан татварын орлого, 19.0 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө хадгаллаа. Тодруулбал, S&P 500 индекс 0.85 хувь, DJIA индекс 0.96 хувь, NASDAQ Composite индекс 0.80 хувийн тус тус өсөлт үзүүллээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбоотой хөрөнгийн зах зээлд савлагаа орж ирэх хүлээлттэй байна. Түүхэн үзүүлэлтүүдийг харвал сонгуультай жилийн сонгуулийн өмнөх саруудад зах зээлд хүчтэй савлагаа орж өсөлт үзүүлдэг бол сонгуулийн дараа савлагаа намжиж зах зээл уналт үзүүлдэг зүй тогтнол ажиглагдаж байна. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон Ардчилсан намаас нэр дэвшигч, Дэд Ерөнхийлөгч Камала Харрис нарын хоорондох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны 11 сарын 5-ны өдөр эхэлнэ. 
  2. АНУ-ын 9-р сарын жижиглэн борлуулалтын дүн сарын өмнөх үеэс 0.4 хувь, жилийн өмнөх үеэс 1.74 хувийн өссөн үзүүлэлттэй гарлаа. 9-р сарын аж үйлдвэрийн үйлдвэрлэл сарын өмнөх үеэс 0.3 хувь, жилийн өмнөх үеэс 0.64 хувь тус тус буурсан үзүүлэлттэй гарлаа.
  3. Ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өнгөрөгч 7 хоногт буурч 241,000-д хүрлээ. Энэ нь өмнөх үзүүлэлтээс 19,000-р буурсан үзүүлэлт болж байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Европын төв банк суурь хүүг эрт бууруулна гэх хүлээлтээс үүдэн Европын хувьцаанууд 2 дахь 7 хоногоо дараалж өсөлттэй хаагдлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 1.27 хувь, STOXX Europe 600 индекс 0.58 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Европын төв банк суурь хүүгийн түвшнийгээ 0.25 хувиар бууруулж 3.25 хувь болголоо. Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард инфляцын бууралтын үйл явц хүлээлтийн дагуу байна гэж онцоллоо.
  3. Евро бүсийн 9-р сарын инфляцын түвшин 2.2 хувиас буурч 1.7 хувь боллоо. Суурь инфляцын түвшин 2.8 хувиас буурч 2.7 хувь боллоо.  

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 1.58 хувь, TOPIX индекс 0.64 хувийн тус тус бууралттай хаагдлаа. Япон улсын 9-р сарын суурь инфляцын түвшин 2.8 хувиас 2.4 хувь болж бууралттай гарлаа. Энэ нь тус улсын төв банкийг энэ жилд дахин бодлогын хүүг өсгөхгүй байх магадлалыг нэмэгдүүлж байна.
  2. Япон улсын бодлого тодорхойлогчид мөнгөний бодлогыг хэвийн болгох урьдчилсан нөхцөл хангагдсан байна гэж онцоллоо. Дэлхийн эдийн засгийн төлөв байдал болон дотоодын цалингийн өсөлтийн ирээдүйн төсөөллийн тодорхой бус байдлаас үүдэн мөнгөний бодлогыг эрс өөрчлөхөөс зайлсхийх ёстой байгааг мөн онцоллоо.
  3. Япон улсын 9-р сарын экспорт жилийн өмнөх үеэс 1.7 хувь буурсан үзүүлэлттэй гарсан бол импорт 2.1 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Улмаар худалдааны тэнцэл 294.3 тэрбум иений алдагдалтай гарлаа. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. БНХАУ-ын төв банк эдийн засгийн өсөлтөө дэмжих нэмэлт арга хэмжээнүүдийг танилцуулснаар БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.36 хувь, CSI 300 индекс 0.98 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. БНХАУ-ын эдийн засаг 2024 оны 3-р улиралд жилийн өмнөх үеэс 4.6 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Тус улсын Засгийн газар нь 2024 оны эдийн засгийн өсөлтөө 5.0 хувьд хүргэхээр  цогц бодлого баримтлаад байгаа юм. 
  3. БНХАУ-ын 9-р сарын экспорт жилийн өмнөх үеэс 2.4 хувь, импорт 0.3 хувь тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. БНХАУ-ын 9-р сарын инфляцын түвшин 0.6 хувиас 0.4 хувь болж буурсан үзүүлэлттэй гарлаа.

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ


Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.01 хувиас 6.37 хувийн хооронд байна.


Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 11.45 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 7.41 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 9.13 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна

Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Г.Энхбат:
Бид нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдол бүхий ногоон бондыг санал болгож байна


- Сайн байна уу? Танай компани хөрөнгийн зах зээлд ногоон бонд санал болгох гэж байгаа тухай дууллаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү


- Тиймээ. Бид дотоодын зах зээлд анхны санхүүгийн бус салбар, тэр дундаа эдийн засгийн бодит салбар буюу хуванцар хог хаягдал дахин боловсруулдаг үйлдвэрийн ам.долларын ногоон бондыг Монголын Хөрөнгийн Бирж буюу нээлттэй зах зээл дээр олон нийтэд санал болгох гэж байна. Энэ бонд нь мөн дотоодын зах зээлд гарч буй хамгийн өндөр буюу анхны “Excellent” үнэлгээтэй бонд юм. Уг үнэлгээ нь олон улсад нэр хүнд бүхий “Sustainable Fitch” агентлагаас өгсөн хөндлөнгийн баталгаажуулалт юм. Санаа нь жинхэнэ ногоон бонд гэж ойлгож болно ( Инээв)


- Ногоон бонд гэхээр зүгээр энгийн бондоос юугаараа ялгаатай вэ?


- Энгийн бондоос нээх их ялгаа байхгүй ээ. Гол ялгаа нь уг бондын зарцуулалт нь байгаль дэлхий, хүний амьдрах орчинд эерэг нөлөө үзүүлж байгаа гэдгээрээ л онцлогтой. Тухайлбал манай үнэт цаас гаргагч нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд 63.2 мянган тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлсэн, 139.9 Mвт цахилгаан эрчим хүчийг хэмнэсэн, 46.5 мянган метр куб хөрсний бохирдол үүсэхээс сэргийлсэн гээд нийгэм эдийн засагт маш их эерэг нөлөө авчирсан. Цаашид нь эдгээр тоонууд нэмэгдээд явна.


Үнэт цаас гарагч буюу “TML Plastic” үйлдвэр нь Европын Итали, Австри зэрэг улсын олон улсад чанарын шаардлага хангасан шилдэг технологиор жилд 27,000 тонн хүртэл хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай. Энэ нь Монгол улсад нэг жилд гарч буй бүх хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой гэсэн үг юм.


- Тэгэхээр энэ хог хаягдлыг хэрхэн цуглуулах вэ ? Ялангуяа хөдөө орон нутгийн хог хаягдлыг?


- Энэ асуултад хариулах гэж бид энэ бондыг олон нийтэд санал болгож байгаа юм. Одоогоор “TML Plastic” үйлдвэр нь хотод 3 цэг, Дархан-Уул аймагт 1 цэгээр дамжуулж хуванцар хог хаягдлыг хүлээн авч байгаа. Бондын эх үүсвэрээр үнэт цаас гаргагч маань эргэлтийн бус хөрөнгийг санхүүжүүлэхээс гадна нэмэлтээр Ховд, Архангай, Хэнтий, Дундговь, Өмнөговь зэрэг аймгуудад хог хаягдал цуглуулах цэг байгуулж эндээс цугласан хогоо Улаанбаатар хотод дахин боловсруулах ба уг бэлдэц эргээд ундаа усны савны түүхий эд болдог. Өөрөөр хэлбэл манай компанийн андеррайтер хийж буй ногоон бонд нь ТОЙРОГ ЭДИЙН ЗАСГИЙГ БИЙ БОЛГОЖ байгаа юм.

Дэлгэрэнгүй ярилцлагыг унших

МОНГОЛ УЛСЫН АНХНЫ "EXCELLENT" БУЮУ ОНЦ ҮНЭЛГЭЭГ АВСАН НОГООН БОНД
ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ

Байгаль орчны бохирдолд томоохон нөлөө үзүүлэгч хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр тэргүүлэгч "ТЖТБ" ХХК буюу "TML Plastic" үйлдвэрийн Монголын Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалах ам.долларын Ногоон Бондыг танд санал болгож байна.


НОГООН БОНДЫН НӨХЦӨЛ

🟢Бондын валют: USD

🟢Нэрлэсэн үнэ: USD100.0

🟢Үнэт цаасны хүү: 10% /жилийн/

🟢Хугацаа: 3 жил

🟢Хүү төлөх давтамж: Хагас жил тутам

🟢Хүүгийн орлогод ногдох албан татвар: 5%

🟢Захиалгын хугацаа: 2024.10.25-10.31

НОГООН БОНДЫН ДАВУУ ТАЛ


✅Sustainable Fitch байгууллагаас “EXCELLENT” буюу “Онц” үнэлгээг авсан Монгол Улсын анхны ногоон бонд

✅Үнэт цаасны үнийн дүнгээс 2.1 дахин их барьцаа баталгаатай

✅Арилжааны банкнуудын ам.долларын хадгаламжийн зарласан дундаж хүүгээс 6-7 нэгж хувиар өндөр өгөөж хүртэх боломж


Монгол Улсад нэн тулгамдаж буй байгаль орчны бохирдлыг бууруулах ажилд бодит хувь нэмрийг оруулан, байгальд ээлтэй санаачилгын нэг хэсэг болж бидэнтэй нэгдээрэй.


Энэ бол энгийн бонд биш НОГООН ИРЭЭДҮЙ


Та ногоон бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон урьдчилсан захиалга өгөхийг хүсвэл доорх холбоосоор нэвтрээрэй.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОХОД ХАМТРАН АЖИЛЛАНА

 2024.10.18


“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулж, нээлттэй  хувьцаат компани болгон, үр ашиг, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлэх ажлын хэрэгжилтийг хангаж үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын удирдлага, алба хаагчдад Төрийн өмчийн хувьчлал ба баялгийн тэгш хуваарилалт сэдвээр мэдээлэл өгч танилцуулга хийлээ.


Дэлгэрэнгүй

“ХААН БАНК” ХК-ИЙН АМ.ДОЛЛАРЫН "НОГООН БОНД"-ЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

 2024.10.17


Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 206 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/99 тоот тушаалын дагуу "ХААН Банк" ХК-ийн “Ногоон бонд”-ын хөтөлбөрийг эхлүүлсэн.


Дэлгэрэнгүй